Товч танилцуулга

БХЯ-ны харьяа “Бөртэ” ТӨҮГазар нь анх 1922 онд байгууллагдсан ба өдгөө 2227.8 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалтын байранд 20 нэр төрлийн 190 гаруй машин тоног төхөөрөмжтэй, 200 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа, 93 жилийн түүхэн туршлага өв уламжлал, ажлын амжилтаа бататган баяжуулж  үлдсэн Монгол Улсын ууган таван аж үйлдвэрийн нэг билээ.          

Тус үйлдвэр нь Монгол Улсын тусгайлсан чиг үүрэг бүхий хүчний  байгууллагуудын хувцас хэрэглэл болох  хүндэт харуул, торгон цэрэг, цагдаагийн дүрэмт хувцас хэрэглэл үе үеийн генерал, офицер ахлагч нарын ёслол, албаны хувцас, гараар урлаж шаглаж оёдог алтан мөрдөс зэрэг  дэлхийд танигдсан монгол брэндийг үйлдвэрлэхийн зэрэгцээ энгийн захиалгат 50 гаруй байгууллагуудын бүх төрлийн оёмол  бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд бэлтгэн нийлүүлдэг  90 жилийн бүтээлч түүхэн замналтай цор ганц улсын  үйлдвэр гэдгээрээ бид бахархаж явдаг юм.

Үе үеийн үйлдвэрийн дарга нар