Түүхэн замнал

1921

1921 оны 3-р сарын 24-нд МАН-ын анхдугаар хурлаас Сангийн яамны бүрэлдэхүүнд Худалдааны хэлтэс байгуулж цэргийн ар тал, ахуй хангалтын ажлыг гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

1922

оны эхээр байнгын армитай болж цэрэг дарга нарыг нарийн жигд хувцас хэрэглэлээр хангах шаардлагын үүднээс “Бэлтгэн үйлдэх тасаг” нэртэйгээр цэргийн гар үйлдвэрийг албан ёсоор байгуулж даргаар нь Мөнхийн Дамдинг томилсноор манай улсын хөнгөн үйлдвэрийн үндэс суурь тавигджээ.

1923

оны 4-р сарын 1-с АЖЦ-ын хувцсанд европ загвар нэвтэрч дээд, ахлах, дунд, бага дарга нарын хамцуйн ялгах тэмдэг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд мөн оноос оёдолын гар, хөл машин болон ширмэн индүү ажиллаж эхэлжээ.

1925

онд үйлдвэрийн ажилчид өөрсдийн хуримтлалаар 35 машин шинээр суурилуулж мөн оноос арьс шир, савангийн цех, эмээл тоноглол, гутлын тасаг гэсэн 4 нэгжтэйгээр ажиллах болсон байна.

 

1936

онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн, Ардын сайд нарын зөвлөлийн “АЖЦ-ын дарга, улс төрийн ажилчдад алдар цол олгох тухай” тогтоол гарснаар цэргийн дүрэмт хувцасны ханцуй дээр үндэсний алт мөнгөн соёмбо бүхий өлзийтэй хээ угалз, сумны зэв хэлбэрийн оёмол, хатгамал бугуйн тэмдэг, зах улаан, хөх алагласан петлиз зэргийг бүх төрлийн хувцасны хамт үйлдвэрлэх болжээ.

1937

онд тус үйлдвэр ЗХУ-д оёдлын сургуульд Намжин, Содном, Батсүх, Бадамгарав нарын 4-н хүнийг илгээж суралцуулсан нь мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх чухал алхам болжээ.

1939

онд Халх голын дайнд оролцсон манай цэргийн нийт бүтээгдэхүүнийг дүрэмт хувцас, бусад хэрэглэлээр бүрэн хангах нэн хариуцлагатай үүргийг Цэргийн оёдлын үйлдвэр нэр төртэй биелүүлсэн юм.

1941-1945

онд тус үйлдвэр МАУ-ийн нийт бие бүрэлдэхүүнийг хувцас хэрэгслэлээр хангах үүргээ чанд биелүүлэхийн сацуу Зөвлөлийн Улаан армид бэлэглэх үстэй дээл, дулаан өмд, цамц зэргийг төлөвлөгөөт хугацаанд нь бүрэн үйлдвэрлэжээ.

1944

оноос тус үйлдвэр маршал, генералууд болон офицеруудын төрийн ёслолын мундир, пагон өдөр тутмын кителүүдийн хэв загварыг боловсруулан олноор үйлдвэрлэж эхэлжээ.

1945

онд тус үйлдвэр цэргийн ангиудын Улаан туг, БНМАУ-ын Сүлд тэмдэгийг анх үйлдвэрлэжээ.

1947

онд үүсч байгуулагдсаныхаа 25 жилийн ойгоор тус үйлдвэр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, манай төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Янжмаагийн нэрэмжит үйлдвэр болжээ.

1951

оноос “Цэргийн оёдлын үйлдвэрийн хүндэт данс”-ыг бий болгож Доржийн Мижид, Нянтайн Шоо, Надмидын Дэжид нарын 15-н хүн анх бичигдсэн байна.

1959

оноос тус үйлдвэрт Социалист хөдөлмөрийн төлөө бригад байгуулагдан Тайжин, Даариймаа Лхамсүрэн, Ц.Больхүү, цехийн дарга О.Гүнчин нарын бригад үүрэг амлалтаа амжилттай биелүүлжээ.

1960

оноос цахилгаанаар ажиллах шулуун оёдол, товч хадах, товчны нүх хэрэх болж эсгэх, индүүдэх зэрэг шинэ техник өргөн нэвтэрснээр хөдөлмөрийн бүтээмж 2 дахин дээшилж үйлдвэрлэл шинэ шатанд шилжлээ.

1961

онд 12 шинэ санал, санаачлага гарсны 90% үйлдвэрлэлд нэвтэрчээ. Тухайлбал Ш.Банзрагчийн таван хошууг нэг даралтаар олныг эсгэх төхөөрөмж, Банзрагч, Даваасамбуу нарын хөдөлмөрийн бүтээмжийг 160 дахин нэмэгдүүлсэн кардон зүсэх эсгүүрийн цахилгаан хутга зэрэг нь өнөөг хүртэл үйлдвэрлэлд ашиглагдсаар байна.

1962

онд тус үйлдвэр одоогийн бригад шилжин орж 70-аад оны дундуур барилгын хүчин 2 дахин өргөтгөж, 1980 онд өргөтгөлийн барилгаа ашиглалтанд оруулжээ.

1970

онд цэргийн оёдлын үйлдвэрийн дэргэд Туршилт, шинжилгээний лаборатори байгуулж бүх төрлийн хувцасны улсын стандарт тогтоожээ.

1971

онд тус үйлдвэр МАХН-ын ТХ, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчид, МҮЭ-ийн ТЗ, МХЗЭ-ийн ТХ-ын Үүрд хадгалагдах улаан туг, дипломоор шагнагдсан билээ.

1981

оноос үйлдвэрийн тасаг, цехүүд ээлжийн зохион байгуулалтанд орж Үйлдвэр техникийн хэлтэс нь 3 ээлж, 13 тасагтай, цехийн дарга 3, мастер 13, чанар шалгагч 13, нийт 1000 гаруй ажилчидтайгаар төлөвлөгөөт даалгаварыг давуулан биелүүлж VI, VII таван жилийн “Гавшгайч хэлтэс” өргөмжлөл хүртсэн байна.

1981

онд тус үйлдвэрийн оёдолчин Надмидын Дулмаа хөдөлмөрийн бүтээлээрээ шалгарч БНМАУ-ын Хөдөлмөрийн баатрын эрхэм хүндтэй алдрыг хүртсэн нь цэргийн оёдолчдын нөр хөдөлмөр зүйлийн нэг илэрхийлэл болсон билээ.

1991

онд улс орон зах зээлийн системд шилжин аж ахуйн нэгжийн тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайдын 910 тоот тушаалаар тус үйлдвэрийг дүрэмт хувцасны оёдлын “Бөртө” компани болгон өөрчлөн зохион байгуулсан.

1997

онд Батлан хамгаалахын сайдын 455 тоот тушаалаар байгуулагдсан Цэргийн дүрэмт хувцасны загвар шинэчлэх ажлын хэсгийн зохион бүтээсэн офицер, ахлагч нарын ёслол албаны китель, өмд, юпка, өдөр тутмын өвлийн болон зуны эрээн хүрэм, цамц, өнгөлөн далдлалтын эрээн малгай зэрэг дуртай хувцас нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 180 дугаар зарлигаар батлагдаж улмаар үйлдвэрлэгдэж эхэлжээ.

2000

онд тус үйлдвэрт 30 гаруй жил оёдолчноос мастер, сургалтын багш болтлоо ажиллаж 310 гаруй хүнийг оёдол, эсгүүрийн ажилд мэргэшүүлэн Ц.Должинсүрэнг Монгол Улсын “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цолоор шагнажээ.

2006

онд мөн үйлдвэрт ... жил ажилласан мастер Л.Нямааг Монгол Улсын “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цолоор шагнасан нь цэргийн оёдолчдын улс орны хөгжилд оруулж буй хувь нэмрийг өндөр үнэлсэн хэрэг байлаа.