ТЭТГЭМЖ , ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН ТАЛААР

Ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулах ажлын  хүрээнд “ Ажиллагсадын нийгмийн асуудалд туслах зарим төрлийн хөнгөлөлт үзүүлэх журам”ыг боловсруулж  тэтгэмж тусламийг олгон ажиллалаа. 

 

Чингэлтэй Дүүргийн 70-р цэцэрлэгтэй хамтран ажиллах хэлэлцээрийг хийж дэмжлэг хүссэн өрх толгойлсон 10 гаруй эхчүүдэд  туслаж  хүүхдийнх нь цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж өгсөн.

 

БАЙРНЫ БАТЛАМЖИЙГ МАНАЙ ХАМТ ОЛОН ХҮЛЭЭН АВЛАА

Yйлдвэрийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулсан ажил биелэлээ олж, 28 жилийн дараа анх удаа байрны батламж гардан авлаа.

 

 

ИЖ БҮРЭН ГЭРИЙГ  ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРГААНААС ГАРДУУЛЛАА.

 

Ажилчдын нийгэм ахуйд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор цаашид тогтвор суурьшилтай ажиллах, амьдарлын түвшин доогуур, өрх толгойлсон хоёражилтанд иж бүрэн гэрийг буцалтгүй тусламжаар гардуулан өглөө.

 

Ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих бодлогын хүрээнднийгмийн асуудлыг шийдвэрлэж амжиргааг нь дээшлүүлэх, амьдралын түвшинг сайжруулах үл хөдлөх хөрөнгөтэй болгох зорилгоор 12 ажилтанг газартай болгох ажлыг зохион байгуулж амжилттай хэрэгжүүлсэн.

 

 

Нийгэмд шударга ёсыг тогтоож, бэхжүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх, чиглэлээр үр дүнтэй үйл ажиллагаа явуулж ажилтан, албан  хаагчдад таниулан хэрэгжүүлж байгаа бодит ажлын нэг нь хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 50 саяас дээш төгрөгийн ашигтай ажилласныг үндэслэн нийт ажиллагсдын үр дүнгийн буюу 13 дахь сарын цалинг “Ажилтан, албан  хаагчдад үр дүнгийн шагнал цалин олгох журам” батлан уламжлал болгон олгогдож  байгаа бөгөөд  нийт  2009-2014 онд  ажилтан, албан  хаагчдад 65.6 cая төгрөг зарцуулж хөдөлмөрийн амжилтыг шударгаар дүгнэсэн сайн үйлс болсон юм.