2012 оны 01 дүгээр сард алслагдсан аймгуудын цэргийн ангиудад эсгүүрчдийн хамт томилолтоор явж офицер ахлагч нарын биенээс хэмжээ авч ЗХЖШтабын хувцасны хэмжээний санг бүрдүүлэх ажлын эхлэлийг тавьсан юм.

2009-2014 онд машин техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг эрс шийдэмгий хийж XXI зууны шинэ технологи, нарийн ажиллагаа бүхий ажлын гарц, цагийн ашиглалт сайтай, хөдөлмөрийн бүтээмж өндөр тусгай зориулалтын машинуудыг шат дараалалтайгаар үйлдвэрлэлдээ нэвтэрүүлээд байна.