“БӨРТЭ” ТӨААТҮГ-ЫН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

2015 онд дэвшүүлж буй   зорилго:
Монгол Улсын холбогдох хууль, тогтоол, тушаал, дүрэм, зааврын хүрээнд үндсэн үйл ажиллагаагаа явуулж, цэргийн дүрэмт хувцас хэрэглэлийн чанарыг сайжруулах, өртөг зардлыг багасгах бүх бололцоог судлан, боломжит үнээр үйлдвэрлэн нийлүүлэх замаар Батлан хамгаалах салбарын өмнө тавигдсан зорилго, зорилтуудыг ханган биелүүлэх ажилд бодит дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн бүх талын хэвийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг хангана.


Дэвшүүлж буй зорилтууд:

  1. Дэлхийн хөгжлийн нийтлэг хандлагатай уялдуулан, үйлдвэрийг хөгжүүлэх.
    • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх маркетинг хийх;
    • Хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох гадаад харилцааг өргөжүүлэх;
  2. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мөрдөгдөх стандартыг хангах, хөдөлмөрийн гарц, бүтээмжийг нэмэгдүүлэх.
    • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, чанартай баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
    • Хөдөлмөрийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх техник технологийг нэвтрүүлэх;
  3. Санхүү, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх.
    • Санхүүгийн бүрэн шинжилгээнд үндэслэн үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх менежмент хийх;
    • Санхүү, эдийн засгийн холбогдох хууль эрх зүйн стандарт шаардлагыг  боловсруулан хэрэгжүүлэх;
    • Төрийн өмчийн болон санхүү нягтлан бодох бүртгэлтэй холбогдох хууль, дүрэм, тогтоол, тушаал, заавар, журмын хэрэгжилтийг хангах;
  4. Байгууллагын чиг үүрэг хэрэгцээ шаардлагыг хангасан хүний нөөцийн менежментийн бодлогыг хэрэгжүүлэх.
    • Хүний нөөцийг чадавхижуулах, ажлын үр дүнг дээшлүүлэх;
    • Ажилтнуудын тогтвор сууршилтай, үр бүтээлтэй  ажиллах эрх зүй эдийн засийн баталгааг сайжруулах;
    • Хүний нөөцийг бэхжүүлэх сургалт хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх;
  5. Нийгмийн хамгааллын цогц бодлогыг хэрэгжүүлэх замаар нийгмийн баталгааг дээшлүүлэх.
    • Нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, төлөвлөлт гарган хэрэгжүүлэх;
    • Эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
    • Ажлын байрны стандартыг хангах, тохижилт үйлчилгээг хийх;